НҮБ-ын ХХААБ-аас малчдын амьжиргааны эх үүсвэрийн хамгаалах эрт арга хэмжээний яаралтaй тусламжийн төслийг хэрэгжүүллээ.
УЦУОШГ-аас энэ оны 1-р сарын 2-ны өдөр албан ёсоор гаргасан зудын эрсдэлийн зургийг үндэслэн HҮБ-ын Хүнс, Хөдөө Аж Ахуйн Байгууллага (ХХААБ) “Зудын эрсдэл өндөртэй бүс нутгийн зорилтот бүлгийн малчин өрхийн амьжиргааны эх үүсвэрийг хамгаалахад эрт арга хэмжээ үзүүлэх нь” хүмүүнлэгийн яаралтай тусламжийн төслийг хэрэгжүүлэв.
Төслийн хүрээнд Дундговь аймгийн 10, Дорноговь аймгийн 5, Төв аймгийн 5, Баян-Өлгийн аймгийн 2 сумын цөөн тооны малаас өөр амьжиргааны эх үүсвэргүй олон хүүхэдтэй, хөгжлийн бэрхшээлтэй, өрх толгойлсон гэх мэт нийгмийн зорилтот бүлгийн хөдөлмөрийн насны 450 малчин өрхөд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу нийт 420,000 төгрөгтэй дүйцэх бэлэн мөнгөний болон малын сувиллын багцыг олгосноос гадна Завхан аймгийн өвөлжилт хүндэрсэн 16 сумын Засаг даргын тамгын газарт улсын аюулгүйн нөөцөөс сум тус бүрд хуваарилан олгосон өвс, тэжээлийг тухайн сумдын бүх малчин өрхийн хотонд тээвэрлэн хүргэх зардлыг мөн олгож байгаа юм.
НҮБ-ын ХХААБ-аас хүргэж буй энэ удаагийн хүмүүнлэгийн тусламжийн үр шимийг дээрх 5 аймгийн 38 сумын 6500 малчин өрх хүртсэнээр 32.0 мянга гаруй хүний амьжиргааны эх үүсвэр хамгаалагдах ажээ.
Уг төслийн Шведийн Олон Улсын Хөгжлийн Агентлаг (Swedish International Development Cooperation Agency)-ын 120,000 ам.долларын санхүүжилтээр хэрэгжүүллээ.
НҮБ-ын Хүнс, Хөдөө Аж Ахуйн Байгууллагын Монгол улс дахь суурин төлөөлөгчийн газар