Ерөнхийлөгч, Ерөнхий сайд байсан төрийн нууцыг тээж яваа хүмүүс хаанаасаа тийм их мөнгө гаргаж, таван одтой зочид буудалд тансаглаад байгаа юм

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр мэдээлэл хийх үедээ төрийн өндөр албан тушаал хашиж байсан зарим нэг эрхмүүдтэй холбоотой ноцтой мэдээллийг хийлээ.

Тэрбээр “Эрдэнэт” үйлдвэрт тогтоосон онц дэглэм хоёр хоногийн дараа дуусах гэж байна. Тэгвэл энэ асуудлаас олон нийтийн анхаарлыг өөр зүйлд хандуулах гэсэн оролдлого маш их гарах боллоо. Өнгөрсөн хугацаанд хууль, хяналтын байгууллага, Сангийн яамны шалгалт ороод дуусаж байна. “Эрдэнэт”-ээс учир битүүлэг олон асуудал гарч ирсэн. Онцгой дэглэм дуусахаар би илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгнө.

Жишээ нь, зэсийн баяжмалыг 11-12 компанид олгодог. Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүн эрэмбийг нь тогтоодог нь шалгалтаар тогтоогдсон. Монголын талд зардал өсгөөд, өсгөсөн зардлаа оффшор дансаар дамжуулж авсан нь урьдчилсан байдлаар тогтоогдсон.

Энэ мөнгө нь Монголд орж ирээд, зарим нэг үл хөдлөх хөрөнгө болсон нь бас тогтоогдож байгаа. Тэр байтугай Ц.Элбэгдоржийн ойр тойрны хүрээлэл нь “United fredns” буюу “Нэгдмэл найзуудын холбоо” гэдэг компани байгуулсан. Тэр дотор манай хууль хяналтын байгууллагын удирдлагууд, зарим улстөрч багтаж, оффшор бүсэд мөнгө угаасан нь нотлогдсон.

Энэ бүхэн нь нотлогдсон учраас Ц.Элбэгдорж өнөөдөр эх орондоо ирж чадахгүй байгаа юм. Хаана байна, гутлаа тослоод, зангиагаа зүүгээд очно гээд бүлтрээд байсан. Одоо ирээд шалгуулаач.

Монгол Улсын төрийн нууцыг тээгээд авч яваа Ерөнхийлөгч, Ерөнхий сайд байсан хүмүүс гадны улсад байгаад байж болохгүй ээ. Тэд таван одтой зочид буудалд амьдарч байгаа. Ямар хэмжээний төлбөртэйг мэднэ. Тэр хүн хаанаасаа тийм их мөнгө гаргаж, тансаглаад байгаа юм. Яасан удаан хуралд явдаг юм бэ, зургаан сар боллоо шүү дээ” хэмээн ярив.

 

By updown

5 thoughts on “Төрийн нууцыг тээж яваа хүмүүс хаанаасаа тийм их мөнгө гаргаж, таван одтой зочид буудалд тансаглаад байна вэ?”
  1. Харин тийм
    Яагаад гадаадаар зугаалаад байна вэ
    Ер нь зарим нэг хуулинд өөрчлөлт оруулах хэрэгтэй юм байна
    Төрийн өндөр алба хашиж байсан хүмүүсийг тодорхой хугацаанд гадаадад гарахыг хориглох хэрэгтэй байх

  2. Ардчиллын хулгайч луйварчдыг алаад өгөх цаг ирээгүй юм уу? Арай хэтэрлээ ш дээ

  3. Эд нарыг маш шуурхай олж авч ирэх хэрэгтэй байна. Гадны гар хөлүүдтэй нийлээд Монголчуудыг даапаалаад байна ш дээ.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн