Ухаалаг утасны хэрэглээ болон толгой өвдөлтийн хоорондох хамаарлыг тодорхойлох зорилгоор Энэтхэгийн судлаачид шинэ судалгаа хийжээ. Cудлаачид тархи толгойн хууч өвчтэй 400 хүнийг судалгаандаа хамруулсан байна.
Оролцогчдыг ухаалаг утас хэрэглэдэг болон хэрэглэдэггүй гэсэн хоёр бүлэгт хуваасан бөгөөд судалгаанд хамрагдсан хүмүүсээс тэдний ухаалаг утасны хэрэглээнээс гадна толгой өвдөх, өвчнийх нь түүх болон эмийн хэрэглээний талаар асууж, тодруулга авсан юм. Улмаар ухаалаг утас хэрэглэгчдийн 96 хувь өвчин намдаах эмийг хэрэглэдэг байхад энгийн гар утас барьдаг хүмүүсийн 81 хувь өвчин намдаах эм уудаг болох нь тогтоожээ.
Мөн ухаалаг утас хэрэглэгчдийн 84 хувь нь эм уусны дараагаар толгой өвдөх зовуурь буурдаг гэж хариулсан бол ухаалаг утас хэрэглэдэггүй хүмүүсийн 94 хувь эм хэрэглэсний дараа өвчин нь намддаг болохыг хэлжээ. Үүнээс үндэслэн Энэтхэгийн судлаачид ухаалаг утасны хэрэглээ толгой өвдөлтийг нэмэгдүүлдэг гэж үзсэн байна.
Монголын мэдээ
1 comment
Саяхан болтол Миний 3 настай Хүүхэд ухаалаг ар утас ашиглаад мундаг байхад Мунхаг Та нар ойлгохгүй байна гэж Хөдөөний гаралтай Хүүхнүүд онгирдог байж билээ.Тэдэнд богино радио долигоны хорын тухай ойлголт үгүй Брэнд Ухаалаг гэсэн Том кодтой