Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
Монголбанк бодлогын хүүгээ 0,5 нэгжээр буулгах санал гаргажээ – updown.mn

Монголбанк бодлогын хүүгээ 0,5 нэгжээр буулгах санал гаргажээ

Монголын эдийн засгийн нөхцөл байдалтай холбогдуулан УИХ-ын дарга Монголбанкны Ерөнхиилөгч, СЗХ-ны дарга болон холбогдох албаны хүмүүстээ уулзалт хийсэн. Энэ үеэр Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Монголбанкны хувьд эдийн засагт хамгийн их нөлөөлж болох ямар салбар, гадаад улс оронд ямар нөхцөл байдал үүсч байгаа талаар ярилцлаа.

Мөн “Монгол Улсын экспортын 80 гаруй хувь, импортын 40 гаруй хувийг БНХАУ эзэлдэг. Дэлхийн олон улс орны төв банкууд мөнгөний бодлогыг зөөлрүүлэх, хэвээр хадгалах зэрэг арга хэмжээ авч байгаа. Тиймээс Төв банкны хувьд ирэх долоо хоногт Мөнгөний бодлогын хороог хуралдуулж, 0.5 нэгжээр буулгах саналыг гаргаад байна.

Мөн заавал байлгах нөөцийн хувийг тодорхой хэмжээгээр багасгах, бодлогын хүүг бууруулснаар зээл, санхүүжилтийн бүтээгдэхүүн хүртээмжтэй болж, хүү буурах суурь болж болно гэж үзэж байгаа.

ДЭМБ-аас бэлэн мөнгө коронавирусийн халдвар тараадаг байж болзошгүй гэж анхааруулж байгаа. Тиймээс Монголбанкнаас банкуудад нийлүүлж байгаа мөнгөний зузаатгалыг шинэ мөнгөөр бүрдүүлж, бохир мөнгийг устгах ажлыг хийж байна” хэмээв.

 

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн