Эд өлгийн зүйлийг худалдах гэж байсныг илрүүлжээ

Баян-Өлгий аймгийн иргэн Б МЭ X-XIII зуун буюу одоогоос 700-1000 жилийн өмнөх үед холбогдох эд өлгийн зүйлийг худалдах зорилготой хадгалж байсныг илрүүлжээ.

Тухайн иргэн баргашун түүх нэрийдлээр суран хөвчтэй, эвэр нум 1 ширхэг, ясан болон төмөр зэвтэй 7 ширхэг сум, сумны модон ховд, модон тагш, арьсан дашмаг, ясан иштэй төмөр хутга зэрэг эд өлгийн зүйлсийг хууль бусаар олж аван улмаар худалдан борлуулах зорилготой хадгалж байсан үйлдлийг аймгийн цагдаагийн газарт ирүүлсэн мэдээллийн дагуу илрүүлэн холбогдох мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хураан авсан эд өлгийн зүйлс нь МЭ X-XIII зуун буюу одоогоос 700-1000 жилийн өмнөх үед холбогдох ба “түүх соёлын хосгүй үнэт зүйл”-ийн зэрэглэлд хамаарах талаар Шинжлэх ухааны академийн Архелогийн хүрээлэнгээс дүгнэлт гаргажээ.

Хадны оршуулгын дурсгал нь Монгол улсаас өөр улс оронд ховор тохиолддог бөгөөд хадны оршуулгын дурсгалаас илэрсэн ховор нандин олдворууд нь судалгааны өндөр ач холбогдолтой байдгаас гадна дотоод, гадаадын үзэсгэлэн, музейн үзмэр болоод өсвөр залуу үеийнхэнийг түүх соёлоо танин мэдэхэд, цаашлаад дэлхий олон нийтэд Монголчууд ямархуу уламжлалтай ард түмэн вэ гэх асуултанд итгэлтэйгээр хариулах бодит баримт болохын зэрэгцээ Монголчуудын түүх соёлын судалгааг баяжуулах, тодруулахад чухал хувь нэмэртэй, шинжлэх ухааны онцгой ач холбогдолтой гэж Баян-Өлгий аймгийн цагдаагийн газраас мэдээллээ.

 

4 thoughts on “Эд өлгийн зүйлийг худалдах гэж байсныг илрүүлжээ

  1. Зочин 2020-03-05 16:16 at 16:16

    Эд ѳлгийн зүйл. Гэхдээ маш эртний гэж тодотго. Нэн эртний эд ѳлгийн зүйлийг худалдахаар завдсан. Миний самьсүн утас ч бас л нэг эд ѳлгийн зүйл шүү дээ.

    Хариулах
  2. ӨӨ 2020-03-05 20:38 at 20:38

    ЦАГДАА НАРТ БАЯР ХҮРГЭЕ

    Хариулах
  3. зочин 2020-03-05 21:38 at 21:38

    за юун суртэй юм баттулга элбэгдорж уих ын гишуудийн хулгай луйврын дэргэд яршиг л бна

    Хариулах
  4. Цагаан-Өвгөн 2020-03-06 19:12 at 19:12

    Энэ овжин хасаг юун олж авах вэ дээ. Булш ухчихсан хулгайч л байхгүй юү? Нөгөө Бадархундага нуурын мөнгөн аягануудыг бас нэг хасгийн сүг ухаад бас зүгээргүйээ хүн буудаа биз дээ. Алтай Их хайрханыг 150 -мад жилийн өмнө хүүр татаж нилээдгүй газар Манжид зарсан өөдгүй новшнууд шүү дээ. 1990-ээд онд өрвийсөн сүгнүүд Какахстан эх орон гээд Монголоо үнсэн товрог болгочихоод хаяж яваад зарим нь тэндээ шингэсэн зарим нь ирсэн. Сүүлийн жилүүдийн үеэр бороооноор улсын төсвийн мөнгийг зарцуулаагүйгээс дахин үерт зориуд автуулж бөөн юм болсон. Монголыг маань янаглан сүйдлэх бодолтой өөдгүй хүмүүс шүү дээ. Хасаг гэж хэзээнээсээ бусдад зарцлагдаж бууны нохой болж амьдарсан үндэстэн одоо нэг том хаан ноёнтой дайн байлдаанд ялж явсан түүхтэй кино үзүүлэх болжээ. Давраад ЧИнгис хаан хасаг гэж хуцах болжээ. Түүх соёлын маань газар нутагт суурьшиж амьдарчихаад булш бунхан ухаж сүйд хийж байгаад нь эмзэглэн бичлээ.

    Хариулах

ӨӨ-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн