Эрэгтэй хүнийг дарангуйлагч уу, үгүй юу гэдгийг танихын тулд удаан уулзах шаардлагагүй гэж үздэг. Танд 5 хүрэхгүй, заримдаа минут ч хүрэхгүй хугацаа байхад л хангалттай. Бид энэ төрлийн хүнийг тодорхойлоход тусалъя.

Харилцааны эхэнд эрчүүд дарангуйлагч гэдгээ харуулахгүй. Өөрт нь тийм ген, таагүй чадвар байгааг ч тэр өөрөө мэдэхгүй. Харин үүнийг хөндлөнгөөөс тодорхойлоход илүү хялбар.

Эр хүнийг юу дарангуйлагч болгодог вэ?

Эхлээд асуудлын мөн чанар, цаад шалтгаан, урьтал нөхцөл байдлыг ойлгох хэрэгтэй. Бүх зүйл хүүхэд байхаас эхэлдэ.г Учир нь эхний шалтгаан нь хэт эрхлүүлэлт юм. Томчуудыг эзэрхэн захираад сурчихсан хөвгүүд том болоод дарангуйлагч болдог. Тэдэнд бүгдийг зөвшөөрч, бүх зүйл өөрийг нь тойрч хүрээлж, хайр халамжаар бөөцийлүүлдэг. Ингэж сохор хайраар өсгөх нь тэднийг дарангуйлагчид болгодог. Учир нь тэд энэ хайрыг хэзээ ч хаашаа ч явдаггүй гэж боддог.

Засаглал: Ихэвчлэн олон хүн захирдаг хүмүүс дарангуйлагчид болдог. Зарим нь энэ үзэгдлийг Бурхны синдром гэж нэрлэдэг. Тэр үргэлж ийм байх, бүх зүйлд өөрийнх нь зөв юм шиг санагддаг. Ийм үзэгдэл шууд бус, цаг хугацааны явцад бий болдог байна.

Амжилт: Бизнес, санхүүгийн салбарт амжилт гаргах нь эрэгтэй хүнийг дарангуйлагчийн шинж гаргах боломжит шалтгаан болдог. Амжилттай яваа хүмүүс үе үе өөрийгөө хянах хяналтаа алддаг. Учир нь тэд өөрсдийн давуу талыг ойлгож эхэлдэг. Хайр дурлалд мөн амжилт гаргах нь хязгааргүй засаглалд тэмүүлэх шалтгаан болдог.

Дарангуйлагчийг хэрхэн таних вэ?

Хүүхэд насыг нь асуу: Түүнд мөрөөдөж байсан бүхэн нь байсан уу, эцэг эх нь түүнийг дэндүү ихээр хайрлаж, хүссэн бүхнийг нь биелүүлж байсан уу гэдгийг мэдэх хэрэгтэй. Хэрвээ тийм бол таны өмнө дарануйлагч нөхөр байх магадлал өндөр.

Ажлыг нь үнэл: Хэрвээ тэр том хариуцлага үүрдэг, хүн удирддаг, том дарга бол дарангуйлагчийн шинж илэрч магадгүй. Зарим хүн үүнтэйгээ тэмцэж чаддаг боловч бүгд тэгж чаддаггүй. Тухайн эрэгтэйд дараах шинжүүдээс дор хаяж гурав нь илэрч байвал дарангуйлагч байх магадлалтай.

Биеэ хэт дөвийлгөдөг: Биеэ хэт дөвийлгөх нь хэцүүхэн нөхрийн шинж. Өөр дээрээ л бүх зүйлийг төвлөрүүлээд байвал маш аюултай. Ийм хүмүүс өөрийгөө бүх юманд зөв шийдвэр гаргадаг гэдэгт итгэдэг болохоор маргахаас зайлсхийсэн нь дээр.

Бүгдэд илүү санагдах зүйл хийх дуртай: “Санагдах” гэдэг үгэнд анхаараарай. Тэд эмэгтэйчүүдэд эрэлхэг зоригтой мэт харагдахыг хичээдэг ч бусад хүмүүсийг хүндэлдэггүй. Энэ нь өөрийгөө байгаагаасаа илүү шилдэг мэт харагдуулах гэсэн хүсэлтэй холбоотой. Өөрийгөө сайнаар харуулах гэсэн тоймгүй хүсэл нь эндээс харагддаг.

Хийсэн гавьяагаа томруулж харагдуулах дуртай: Тухайн эр өөрийгөө байнга магтаж, өөрийг нь байхгүй бол юу ч бүтэхгүй нь ээ гээд шогширч байвал болгоомжлоход илүүдэхгүй.

Өөрийнхөө үнэн зөв гэдэгтээ итгэдэг, шүүмжлэлийг таагүйгээр хүлээн авдаг: Дарангуйлагчид хэзээ ч өөрийнхөө бурууг хүлээн зөвшөөрдөггүй. Энэ бол тэдний онцгой шинж тэмдэг. Тэд шүүмжлэлийг хүлээн авах чадваргүй ч түүнийгээ ил болгодоггүй.

Өөртөө хэт итгэлтэй: Өөртөө хэт итгэлтэй бөгөөд өөрийгөө хамгийн сайхан нь, ухаантай нь, царайлаг нь гэж боддог.

Өөрийнхөө буруу үйлдэл болгоныг зөвтгөдөг: Хэрвээ та түүний бурууг батлах гээд оролдвол аймшигтай үйлдлээ зөвтгөх аргыг заавал олдог.

Байнгын дарамттай, сэтгэл түгшүүртэй, сандралтай байдаг: Байнгын ачаалалтай байж, ирээдүйдээ байнга санаа зовнино. Хүмүүст итгэх итгэлээ алдсан байдаг болохоор үргэлж л тусгаарлагдмал, ганцаардмал байдлаар аж төрдөг, дотогшоогоо тал руугаа.

Зөрүүд: Өөрийнхөө зорилго, чиглэлээс хэзээ ч буцдаггүй. Ямар ч эмэгтэй, ямар ч эмэгтэй түүнийг өөрчилж чадахгүй. Өөрийнхөө зөв гэсэн бүхэнд л итгэдэг.

Архи, мансууруулах бодисын хамааралтай: Сэтгэлзүйчид, эрдэмтэд ямар нэгэн зүйлд хамааралтайболох нь эрчүүдийг дарангуйлагч болгодог гэжээ. Хэрвээ аливаа донгоосоо салж чадвал энэ үйлдлээсээ салж чадна.

Эх сурвалж: gurutest.ru

Орчуулсан: Э.МАРТ

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн