Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газрын эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын /ахлах/ байцаагчид Улаанбаатараас орон нутаг руу нисэж буй дотоодын нислэгийн зорчигчдын эрүүл мэндийн байдалд тогтмол хяналт шалгалт явуулж байна.
2020.03.03-ны 08:00 цагаас 2020.03.04-ний 08:00 цаг хүртэл 15 нислэгийн 984 зорчигчдын эрүүл мэндийн байдалд хяналт шалгалт хийхэд халуурсан болон сэжигтэй тохиолдол илрээгүй. Иргэд хувийн ариун цэврээ сайтар сахиж, амны хаалтыг зааварчилгааны дагуу тогтмол зүүж, үйлчлүүлэхийг уриалж байна.
МХЕГ