Америкийн төрийн тэргүүн шинэ төрлийн коронавирустэй тэмцэх ажилд 100 мянган ам.доллар хандивлалаа. Хандивын чекийг АНУ-ын Эрүүл мэндийн сайдын бичиг хэргийн газарт хаяглажээ. Чекийг Америкийн Эрүүл мэндийн сайд Алекс Азар үзүүлсэн байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп 2019 оны дөрөвдүгээр улиралд авсан цалин болох 100 мянган ам.доллараа ингэж хандивласан гэнэ.
Трамп цалингаа улсын хэрэгцээнд шилжүүлдэг уламжлалтай. Өнөөдрийн байдлаар АНУ-д коронавирусээр 118 хүн халдвар авснаас 9 нь нас баржээ.
news.bigmir.net
© News.bigmir.net