Сонгинохайрхан дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээс Шинэ Коронавирусийн халдвар болон томуу, томуу төст өвчнөөс хүн амыг урьдчилан сэргийлэх, Нийслэлийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн А/223 тоот захирамж, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 02-01/773 тоот мэдэгдлийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор ажиллаа. Тус ажлын хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Баруун баян уулын 1-31а-д байрлах Ханчандмань урлаг спортын цогцолборт 2020 оны 02 дугаар сарын 29-ны өдөр хяналт шалгалт хийлээ.
Шалгалтаар тус спорт цогцолборын заалыг түрээслэгч иргэн Л.Б нь хүмүүсээс төлбөр авч нууцаар үйл ажиллагаа явуулж байсныг илрүүлэн Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хэлтсийн эргүүлийн цагдаа нартай хамтран зөрчлийг таслан зогсоож, эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалтын дэглэмийг зөрчсөн тул Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу торгуулийн арга хэмжээ ноогдууллаа.
НМХГ