БНСУ-ын Гадаад иргэн, харьяатын газраас коронавирусын халдвар тархалтаас гадаадын иргэдийг урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор авч хэрэгжүүлж буй арга хэмжээг өөрийн улсын иргэдэд мэдээлж сурталчлахад дэмжлэг үзүүлэхийг хүсч дараах мэдээллийг Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яаманд ирүүлжээ.
Мэдээлэлд:
1. Хууль бусаар оршин сууж буй гадаадын иргэд сайн дураар нутаг буцах өршөөлийн хугацаа болох 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс хойш эрүүл мэндийн байгууллагын тусгаарлалтад орж нутаг буцаж чадаагүй бол эдгээр иргэдэд эмнэлгийн нотлох бичгийг үндэслэн өршөөлд хамруулна.
-ЭСЯ-ны ШУУРХАЙ УТАС 010-8205-3464
-Дэгү хот, том Гванжу хот, Умард Гёнсан, Өмнөд Гёнсан, Өмнөд Чолла мужид оршин суугаа иргэд Пусан дах Консулын газарт хандана уу.
– Утас: (051)465-9996, 010-4966-7103
-Гэрээт ажилчид Сөүл дэх Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвд хандана уу. Утас: (02) 2266-9229, (02) 2278-8030