Б.Болдсайхан эмч Монголд Коронавирус буюу CoVid-19 орж ирэх нь тодорхой. Хамгийн гол нь хэзээ вэ гэдэг нь тодорхойгүй байгаа учраас урьдчилан сэргийлэх, тэмцэх арга замаа өөрчилж, Б хувилбарт шилжих цаг болсон талаар байр сууриал илэрхийлжээ.

Тэрбээр “CoVid-19 орж ирэх нь тодорхой, хэзээ вэ гэдэг л … Монгол Улс хүн ам цөөн, ялангуяа Улаанбаатараас бусад газар тун сийрэг суух … манай эдийн засаг жижиг эмзэг …‬
‪Иймд энэ 7 хоногоос CoVid сэргийлэх, тэмцэх аргаа өөрчилж Б хувилбарт шилжих цаг болсон.

‬ Халдварыг хазаарлана ( контэйн) гэдэг нь хөл хорих + халдвар авагч, 1,2,3,4-р хавиталыг олж тусгаарлах ( 1-2р бүсэд эсвэл гэрт нь), хүнд өвдсөн бол эмнэлэгт тусгаарлаж эмчлэх л арга .. ингэснээр цааш нэмж халдаахгүй, халдвар зогсоно .. үүнийг хэрэгжүүлдэг 3-4 арга бий: одоо Б арга

‪Бусад оронууд тэвчсэнгүй.. монгол шиг тэвчсэн бол өдийд хазаарлагдах байв … одоо хаашдаа бүгд заваарсан … Иймд Монгол амиа бодоод тэс өөр Б хувилбар луу шилжихгүй бол хүн бүрд, монголд хэцүү болно .. Одоо аргаа 180 хэм өөрчлөх цаг манайд ч яг тохирно‬

Урт хугацаанд CoVid19-г огт оруулахгүй гэж хэт чанга хорио амжилт олохгүй, Эдийн засаг унах тул яавал уртдаа хохирол бага давах Б хувилбар луу шилжих. Хүн үхүүлэхгүй, ядаж л хамаг цөөн, халдварыг уртдаа барих, цөөн хүн амтай улсад тохирох хувилбар луу шилжих гэсэн үг.

Товчхон дурдвал:

1. хүнд өвдсөнийг сэхээнд

2. дунд бол эмнэлэгт

3. халдвар авсан ч зовиургүй, хөнгөн өвдсөн бол гэр гэрт тусгаарлаж: хангамж өгч, харуул гаргаж чандлах 4. бусад ажил хэвийн өрнөх

5. Үүний тулд хурдан оношлогоо хүртээмжтэй бэлдэж түгээмэл хэрэглэх

6. олноор н нийлүүлж тусгаарлахгүй

7. 60-с дээш настан, суури өвчтөнг гэрээр нь үзлэг хийх, үүнд бүх эмч, оюутан, сувилагч нарыг хувиарлах 8. хил боомт чанга үзлэг хэвээр нээх, халдвар ид ороноос бол хаах, бусадтай хэвийн харилцаанд буцаж орох 9. зөвхөн эмнэлэг биш бүх ажил, бизнесийг хэвийн дэглэмд оруулах

10. бүх баяр, төгсөлт, ой, найрыг Наадамаас бусдыг цуцлах

11. Учир н бид 1 сар биш зун-намар дуустал дэлхий даяар давалгаалаад өвөл буцаж ирэх халдварын нөхцөлд: хувихүн, компани, улс орон: хүн, өвчлөл, э/з-н хамаг бага хохиролоор урт хугацаанд туулах н огт оруулахгүй гэж хэт чанга хориг, цээр хийсэнээс илүү үр дүнтэй. Энэ CoViD19 өмнөх халдваруудаас өөр. CoVid19-тай 1-2 сар биш 1-2 жил, түүнээс урт амидрах тухай өнөөдөрөөс төлөвлөж хэрэгжүүлж эхлэх … ДЭМБ, судалгааны төвүүд ийм л гаргалгаанд тулж ирээд байна.

Цөөн хүн амтай тул өвдсөн цөөн хүнээ хавиталтай н мөшгин олж тусгаарлах н олон арав зуун сая хүнтэй ороноос эрс амар … УБ-с бусад газар бүүр ч амар … Хятад, Солонгос хувилбараар биш өөрт таарах хувилбараар CoVid-той тэмцэж, амидарч сурах, хурдтай шилжих хэрэгтэй байна” хэмээн цахим хуудсандаа бичсэн байна.

Н.БАТАА

By updown

27 thoughts on “Б.Болдсайхан: Коронавирусээс урьдчилан сэргийлэх, тэмцэх Б хувилбарт шилжих цаг болсон”
  1. Sanal neg baina. Het changa hyzgaarlaltaar 100% ur dund hurehgui l dee. Ajil amidraliig heviin baidald ni hezee negen tsagt oruulj l taara shuu dee. Tegeed 1 hun hldvr avlaa gej garanguut l dahiad l buh zuilee 2-3 saraar haah uu. Tegeheer l Boldsaikhan emchiin sanaa zuv sanagdaj baina.

  2. Айл гэрийн эдийн засаг орж ирээгүй байхад хямралд орж байна. Ороод ирвэл бүр хэцүүднэ. Америкийн эрдэмтэдийн судалснаар эрүүл хүмүүс маск зүүх хэрэггүй, хортой нөлөө үзүүлнэ. Харин халдвартай хүмүүс л маск хэрэглэх хэрэгтэй гэсэн заавар их зөв санагдлаа. Хэрэггүй зүйлд мөнгөө үрэхээ зогсоовол зүгээр санагдлаа. Ковид 19 орж ирвэл маш сайн тусгаарлаад л болох юм шиг санагдаж байна.

    1. нэгэнт орж ирсэн бөөнөөр тархсан бол хэн олж тогтоох болж байна да. Болохгүй бол мах, гурилаа хуваарьтай өгөөд 1 жил амь зуулгаа хийнэ биз. Амьд байх нь чухал.

  3. Haldvariin tarhalt buurtal hilee haasan ni bas hul horiotoi baisan ni deer sh dee. Boldsaihan emchiin zarim neg sanaltai niilehgui b.oo. Emnelegt ni etsesiin naidvar gej ochiod nas etseseldeg humuus ih shdee. Ulsiin emneleg naidvargui geheer l Boldsaihan emchruu ochdog. Covid19 avsan humuusiin zarim ni emnelegiin tuslamj avch ch chadahgui uheed baigaag ni yah gj baigaa yum boldoo.

  4. үхэл дагуулах өвчин дээр ч эдийн засаг яриастай утгагүй байна. мах, гурил будаа байхад 1 жил тэссэн ч яадын. Хорио цээрийг хатуу барьж хилээ бүрэн хаах хэрэгтэй. 1,2,3,4-р хавьтал гэх юм огт байхгүй. Олон хүн бөөгнөрдөг дэлгүүрт хэд дахин ороход л бүх юм өнгөрсөн байна. Учир нь манай монголчууд бас ч гэж дархлаа гайгүй бас гүргэр тул бүгд тэсч явж байгаад бүгдэд тархаад аргагүй биеэ муудхаар л эмнэлэгт дуудлага өгнө. Бодит нөхцөл байдалд тохирсон шийдвэр гаргах хэрэгтэй.

    1. Бүгдээрээ сайхан нэр усаа бичиж байгаад санал, шүүмжлэл, хараал, ерөөлөө хэлж байвал ямар вэ? Тэгвэл бодитой сайхан болно. Цаана нь бодит хүн байна гэж итгэнэ. Одооных шиг сүнс царайлж байх нь дэмий л дээ

      1. Оруулчихаад хашиж байгаад хага базна гэдэг юу л бол?? Үнэмшил муутай л хувилбар байна гэж бодно

  5. 1990 оноос өмнө хэрэглээ хязгаартай мах гурил будаа эх орны ногоогоо идээд болоод л байсан. Одоо ийм үед хэдэн сар хоолтойгоо байвал яачаад байгаан. Бүгд энэ хугацаанд илүү дутуу зардлаа хэмнэх хэрэгтэй.
    Хүн ам цөөхөн тусмаа чанга дэглэмтэй байх нь зөв. Эдийн засгийн уналт нтр ийг харин ухаалаг төр эдийн засагч нар шийдвэрлэх хэрэгтэй.

  6. Хилээ бүр илүү чангалж хаах хэрэгтэй 2 жил болсонч хамаагүй! Болдсайхан эмч арай л хэнэггүй ярьчлаадаа! Нэг орж ирвэл хамаг ахмад настнууд маань чадрах өндөр эрсдэл байна!

  7. Olon hun edgerch bna. Gehdee zarim humuus dahidag gj bna.Er nn bagcinaar l togs edgene. Odoogiin edgesen humuus ergeed haldaagch boloh ayultai baij boloh uu? Ter ued teegch nart oorsded nn onciin oorchlolt ogehgui baij boloh uu? Gehchlen olon asuudal baih shigee.

  8. Tsahimaar ard irgeded poporch bhaar albanii humuustei naad asuudlaa zuvlulduuch. Heneggui baidald amarhan shiljdeg ard tumniig nazgairah baidalruu oruulah uur amisgal bii bolgoj bna.

  9. Энэ Болдсайхан чинь мөнөөх жорлонгийн цаасан дээр нэрээ бичиж сонгуулийн сурталчилгаа хийдэг хүн арай биш байгаа?

  10. Харзнаж байсан дээр байлгүй дээ, монгол байтугай дэлхийн эрдэмтэд , хөгжилтэй улс нь сандарч барьц алдаж байхад. Маниус нь үдийн будаа болох байлгүй дээ.

  11. ЭНЭ ХҮН МЭДЛЭГ ТАРХИ САЙТАЙ Л ХҮН ШИГ САНАГДДАГ. ЭМЧИЙН ХУВЬД БОЛ МУНДАГ Л ЮМ ХЭЛЭД БАЙДАГ ШИГ БГАН. Нэг юм нь ердөө таалагддаггүй. шал духлаа аяар аяар дугараад үгийн завсар өөрийгөө их магтанаа.. тэр нь азаартнаа, их мөрөн дөлгөөн болох л гээд ядаад байгаа юм шиг., . МИНИЙ Л БОДОЛ ШҮ. далийчлаа сооррии

  12. Одоо угаасаа маневр хийж эхлэх гэж байна шүү дээ. Дэс дараатайгаар ажлууд хийгдэх байх хөө.
    1. Гаднаас орж ирэх иргэдээ яаж халваргүйгээр оруулах вэ гэдэг асуудал яригдаж байна.
    2. Нүүрсний экспорт болон гадаад худалдаагаа аюулгүй байдлаар сэргээнэ.
    3. Гадаадын иргэдийг халваргүйгээр орж ирэх боломжийг яаж бий болгох вэ гэдэг асуудал яригдана жишээ нь: Монголын визийг чангатгаж тухайн улсдаа Коронагийн шинжилгээ өгч эрүүл гарсан байх гэдэг шалгуур тавьж болно.
    4. Мөн чухал ажлаар (албаны болон бизнессийн) ирэх хүмүүст виз олгож жуулчны виза түр олгохгүй байж болно.
    5. Эхний ээлжинд зөвхөн МИАТ-ийг нисгэх гэх мэт
    6……….
    7……….
    8……..
    .
    ……
    100 ……

  13. Санал нэг байнаа гэхдээ энэ вирус орж ирнэ гээд муу ёрлоод байхийн монгол хүн амны билгээрээ гэдэгсэн за за эмч хүн мэдэж байгаа биз

  14. Сэтгүүлч монголоор зөв бичээч. Амидарч, амидрах гэдэг чинь юу вэ? Амьдарч, амьдарч гэнэ шүү дээ

  15. Ediin zasgaa hyamruulahgui baiya gevel dotooddoo heregtseegee hangaj ehleh l hamgiin zov arga. Gadagshaa mongo baga ursgah, orh bur hemnelttei amidarch surah, heterhii ih bayar tsengeliig gadaad dotood heseltiig tsegtselj urgui zardal gargahgui baih! Hun bur dor doroo hariutslagatai uhamsartai amidarval uls oron maani hichneen hurdan tsegtserch bolohiig ongorson 1 sariin hugatsaand bid ooroo oorsdodoo haruullaa.

  16. Ийм аргаруу шилжинж гэвэл хүмүүсийн айл өрхийн хувийн бэлтгэл сайн хийлгэх зохион байгуулатлт сайн хийх хэрэгтэй байх арайл болоогүй бол уу гэмээр байна

  17. Энэ яадаг эсэргүү санал вэ, хилээ чанга байсан нь дээр шүү. MCS-ийн хүргэн болсон гээд хятад санаа гаргаад байнауудаа Болдсайхан эмчээ. Хэтэрхий мэдэмхийрээд амьдрал дээр манайхан хэрэгжүүлж чадахгүй зүйл яриад байна уу. Хилээ чөлөөтэй нээх болоогүй магадгүй 1 жил болсон ч адил

  18. Ta 10 honogiin daraa ene owchin namdana.1O honog l teschih gej bvltereed baisan.Tani yrisanaas hoish 20 ood honchihloo.Gaigvi bolson ni haana ba.Bitgii het medemhiirch bai.Uhaantai tsarailaad dvr esgeed baih muuhai…ichig ichig.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн