2020-02-29 13:251min00

Монголд коронавирусийн халдвар одоогоор бүртгэгдээгүй бөгөөд бид 51 сэжигтэй тохиолдлыг тусгаарлаад байна

88189377_1349005508619661_4294492573264773120_n

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдвартай холбоотой цаг үеийн асуудлаар мэдээллээ хийлээ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтэн О.Ариунтуяа: Хоёрдугаар сарын 29-ны  байдлаар дэлхийн 55 улсад халдвар илрээд байна. Улмаар нийт тохиолдлын тоо 85.220 болж  2868 хүн нас бараад байна. Мөн Шинэ Зеланд, Нигер, Азербайджанд сүүлийн 24 цагийн дотор шинээр халдвар бүртгэгдсэн. Сүүлийн гурав хоногт шинээр халдвар бүртгэгдсэн оронд халдвар гаднаас буюу импортоор орж ирсэн байна” гэлээ.

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал:  Дэлхийн нийтийн хэмжээнд  85.220 халдвар илрээд байгаа эрсдэл ихтэй энэ үед бид үйл ажиллагаагаа улам эрчимжүүлэн ажиллах хэрэгтэйг байна. Одоогоор Монгол Улсад коронавирусийн халдвар бүртгэгдээгүй бөгөөд бид 51 сэжигтэй тохиолдлыг тусгаарлалтад авч ажиглалт хийж байна.

Шаардлага гарсан тохиолдолд ариутгал халдваргүйтлийн зөвшөөрөлтэй байгууллагуудыг ашиглана. Одоогийн байдлаархамтарч ажиллах хүсэлт гаргасан хувийн хэвшлийн байгууллагууд ирж байна. Нэмэлтээр гаргах байруудыг бид судалж байгаад ажиглалт хийх эсэхийг шийднэ.