“Хар сарнай” хамтлагийн ахлагч, дуучин С.Амармандах гэр бүл, найз нөхдийнхөө хамт коронавирусын халдвар, тархалтаас сэргийлэх ажилд туслалцаа үзүүлэхээр эрүүл мэндийн байгууллагын ажилчдын хамгаалах хэрэгсэл, хувцас хэрэглэл авахад зориулж хувиасаа 30 сая төгрөг хандивлалаа.
Түүнчдэн Монгол Улсын эрүүл мэндийн салбарын манаанд зогсож буй эмч мэргэжилтнүүдэд талархаж буйгаа илэрхийлээд 1500 амны хаалтыг мөн гардуулав.