БНХАУ-д анхлан дэгдсэн коронавирусийн алдвар манай улсад, тэр дундаа Өмнөговь, Дундговь аймгуудад гарах эрсдэл өндөр байгааг ДЭМБ анхааруулсан билээ. Иймд ЭМЯ, Улсын онцгой комисс, ОБЕГ-т иргэд, ААН-үүд хандив өргөсөөр байна.
“Оюутолгой” компани нийт 310 сая төгрөг хандивлажээ. Тус компанийн “Говийн оюу” хөгжлийг дэмжих сангаас Өмнөговь аймгийн Онцгой комисст 200 сая, Ханбогд сумын Онцгой комисст 10 сая, Монголын уул уурхайн үндэсний ассоциацын санаачилсан, “Нэг дэлхий, хариуцлагаар нэгдье” аянд нэгдэн, дахин 100 сая төгрөг хандивласан байна.
Мөн “Эрдэнэс Монгол” компани, Уул уурхайн эрхзүйн сан, АМГТГ, “Шивээ-Овоо” ХК, “ЭТТ майнинг”-ийн хамт олон “Нэг дэлхий, хариуцлагаар нэгдье” аяны хүрээнд нэг өдрийн цалингаа хандивласан юм.