Говь-Алтай аймгийн Онцгой комиссын тавдугаар хуралдаан, Засаг даргын 2020 оны хоёрдугаар сарын 26-ны өдрийн А/102 дугаар захирамжаар ирэх сарын гурван хүртэл архи согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглолоо.
Түүнчлэн уг захирамжид зах худалдааны төв, ресторан, нийтийн хоол, спорт заал, фитнес клубийн үйл ажиллагааг мөн өдөр хүртэлх хугацаанд зогсоох,
-Иргэд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хоёрдугаар сарын 27-ны өдрөөс гуравдугаар сарын 03-ны өдрийн 08:00 цаг хүртэлх хугацаанд үргэлжлүүлэн хязгаарлах,
-Мөн хүнс, өргөн хэрэглээний барааны дэлгүүрийг 10:00-18:00 цаг хүртэл ажиллуулах,
-Ажлын байранд нийтийн золгуут хийх, хоол, цайгаар дайлах, архи согтууруулах ундаа хэрэглэх, согтууруулах ундаа хэрэглэсэн хүн оруулахгүй байх арга хэмжээ авч ажиллах,
-Өндөржүүлсэн бэлэн байдлын үед хэрэгжүүлэх арга хэмжээг чанд сахин биелүүлэхийг тус тус анхааруулав.