Энэ сарын 23-27-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 527 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 323-н зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас долоон хүн гэмтэж бэртэж, орон нутагт зургаа, нийслэлд хоёр хүний амь нас хохирсон байна.
Ноцтой зам тээврийн ослыг тодруулахад:
2020.02.23-ны өдрийн 12:00 цагийн орчимд Дорнод аймагт MMC-L200 маркийн автомашины жолооч Э нь ухрах үйлдэл хийхдээ явган зорчигч 2 настай эмэгтэй Н-ийг дайрч амь насыг нь хохироосон.
2020.02.23-ны өдрийн 15:00 цагийн орчимд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 2-р багын нутаг “Баянголын ам” гэх газар Турбо маркийн мотоцикл замын хажуугийн километрийн шон мөргөж жолооч 49 настай Д-ийн амь нас хохирсон.
2020.02.25-ны 20:00 цагийн орчим Дорнод аймгийн Баян-Уул суманд KIA-Fronteir маркийн автомашины жолооч З нь ухрах үйлдэл хийхдээ явган зорчигч эрэгтэй 5 настай, М-ийг дайрч амь насыг нь хохироосон.
2020.02.25-ны өдөр 14:32 цагийн орчимд СХД-ийн 11 дүгээр хороо Хонхорын гудамжинд Jeep Wrangler маркийн автомашины жолооч Э нь онхолдож, зорчигч эрэгтэй 28 настай, Б нь Г.С.С.Ү.Төвд хүргэгдэн очоод нас барсан.
2020.02.26-ны 17:00 цагийн Дорноговь аймгийн Улаанбадрах сумын 2-р багт Г жолоочтой Хаужи маркийн улсын дугааргүй мотоцикль онхолдож, зорчигч 11 настай эрэгтэй Э-ийн амь нас хохирч, зорчигч 12 настай эрэгтэй Г гэмтсэн.
2020.02.26-ны 08:10 цагийн орчим Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 3-р багийн нутагт Нyundai-Porter маркийн автомашин ухрах үйлдэл хийх үедээ явган зорчигч 45 настай эрэгтэй О-г дайрч амь насыг нь хохирсон хэргүүдийг тус тус шалгаж байна.
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 56 жолоочийг илрүүлж, хуулийн дагуу хариуцлага тооцжээ.
Өнгөрсөн жилийн “Сар шинийн” баярын өдрүүдтэй харьцуулахад нийт дуудлага мэдээлэл 72.3 хувиар, бүртгэгдсэн зам тээврийн осол, хэрэг 33.9 хувиар, хүний амь нас хохирсон осол, хэрэг 38.4 хувиар, гэмтсэн хүн 92.1 хувиар тус тус буурсан байна.
Эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба