2020-02-26 10:411min00

Орон нутгийн болон УБ-руу орох, гарах хөдөлгөөний хязгаарлалтыг сунгах чиглэл өгөв

06

Засгийн газар COVIDー19-с урьдчилан сэргийлэх цогц асуудлаар хуралдаж байна. Хуралдааны үеэр орон нутгийн зам, УБ-руу орох, гарах урсгалыг хязгаарлалтыг сунгах чиглэл Ерөнхий сайд өгсөн байна.

Цагаан сарын шинийн 8-ныг дуустал буюу ирэх даваа гараг хүртэл ийнхүү хязгаарлалт үргэлжлэх юм.

Мөн цаг алдалгүй шийдэх бусад асуудлуудыг ярилцаж байгаа талаар ЗГ-ын хэвлэлийн албаны дарга цахим хуудсаараа дамжуулан мэдээллээ.

Засгийн газрын хуралдааны дараа Улсын онцгой комисс хуралдаж, шаардлагатай зарим шийдвэрүүдийг гаргах юм.