Г.Занабазарын музейн сан хөмрөг ховор бурхадын дүрийг дэлгэлээ

Өнөөдөр (2017.05.18) Олон улсын музей  40 дэх жилийн тэмдэглэлт өдөр тохиож  байна. Энэ өдрийг дэлхийн улс орнууд 1977 онд тэмдэглэж эхэлсэн түүхтэй.

Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей арвин их сан хөмрөгөөс цуврал үзэсгэлэн зохион байгуулдаг уламжлалтай. Тус музейд өнөөдөр  “Арван хангал” цувралын хүрээнд “Догшидын аврал” тав дахь үзэсгэлэн үүдээ нээлээ.

Буддын шашинд  “Арван хангал” гэж алдаршсан Жигжид, Очирваань, Гомбо Чагдугба, Цагаан махгал, Дамдинчойжил, Балданлхам, Шалпи, Намсрай, Жамсран, Цамба хэмээх агуу чадалтай, хилэн дүртэй бурхад байдаг аж.

Үзэсгэлэнд музейн сан хөмрөгөөс өмнө нь олны хүртээл болгож байгаагүй  19 дүгээр зуунд холбогдох 100 гаруй бүтээлийг үзэгч, судлаачдад дэлгэлээ. Тухайлбал, Дамдин Чойжоо буюу Эрлэг Номун хаан, Цамба, Шалши, Махгал зэрэг бурхадыг дүрслэх урлагийн олон төрлөөр  нэр нь үл мэдэгдэх урчууд бүтээн туурвижээ.

One thought on “Г.Занабазарын музейн сан хөмрөг ховор бурхадын дүрийг дэлгэлээ

  1. Faye 2017-08-19 19:18 at 19:18

    loan requirements
    payday loans
    consumer loans

    Хариулах

Faye-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн