Шадар сайд Ө. Энхтүвшингээр ахлуулсан Улсын Онцгой комисс 14.00 цагаас хуралдаж эхэллээ. Хуралдаанаар:
1. Шинэ коронвирусээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ
2. БНСУ дахь Монгол Улсын иргэдтэй холбоотой арга хэмжээ
3. БНХАУ-аас ирэх Монгол Улсын иргэдийн асуудал болон нүүрс, газрын тосны тээвэрлэлтийн нөхцөл байдал
4. Экспортын зарим арга хэмжээ
5. Цагаан сарын өдрүүдээр автозам хязгаарласан арга хэмжээнүүдийг хэлэлцэх гэнэ.
БНСУ-аас Улаанбаатарын чиглэлд 4284 зорчигч Монголд ирэх билет авсан байгаа бөгөөд БНСУ-Улаанбаатар хоорондын нислэгийг гуравдугаар сарын 2-ны өдөр хүртэлх хугацаанд түр хязгаарлах саналыг Зам тээврийн хөгжлийн яамнаас гаргаад байгаа аж.