Өмнөд Солонгосын Самсунг Электроникс компани Бямба гаригт Гуми хот дахь гар утасны үйлдвэрт нь коронавирусийн халдварын нэг тохиолдол илэрсэн хэмээн мэдээлжээ. Тиймээс Даваа гаригийн өглөө хүртэл үйлдвэрийг хааж, халдвар авсан ажилтны ажилладаг давхрыг Мягмар гариг хүртэл битүүмжлэхээр болсон байна.
Самсунгийн Гуми дахь үйлдвэр нь Өмнөд Солонгосын зах зээлд зориулсан өндөр үнэтэй гар утас үйлдвэрлэгч нэг жижиг нэгж нь юм байна. Тус хот коронавирусийн тархалтын шинэ төв болсон Дэгү хоттой ойрхон аж.
Covid-19 вирусийн тархалт Хятадад буурсан ч сүүлийн өдрүүдэд Өмнөд Солонгоси эрчимжиж, өчигдрийн байдлаар 433 хүрээд байгаа. Шинээр бүртгэгдсэн 229 тохиолдлын 200 нь Дэгү хот болон түүний ойр орчмын хотуудаас илэрч байгаа юм.
Өмнөд Солонгосын ерөнхий сайд Чун Сэ Кюн коронавирусийн тархалт тус улсад онц аюултай түвшинд шилжсэнийг Баасан гарагт зарласан бөгөөд тус улсын Засгийн газар Дэгү хот, түүний дагуул дүүргүүдийг “тусгай удирдлагын бүс” болгон зарлаад байна.