Хүнсний захууд 18.00 хүртэл ажиллана

Нийслэлийн онцгой байдлын комисс Цагаан сарын өдрүүдээр иргэдийг олноороо нэг дор цуглаж, ханиад томууны вирусын тархалтыг нэмэгдүүлэхээс сэргийлж, нийтийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зогсоосон байгаа.
Гэсэн хэдий ч уламжлалт Цагаан сарын баярын өмнөх өдөр хүнсний захууд өнөөдөр 18.00 цаг хүртэл ажиллана. Өнөөдөр буюу Битүүний өдөр “Нарантуул” олон улсын худалдааны төв 10:00-18:00 цагийн хооронд ажиллах “Хархорин”, “Бөмбөгөр” захууд битүүний өдөр 10:00-18:00 цагийн хооронд ажиллах юм байна.
