Нийслэлийн Онцгой байдлын өнөөдрийн хуралдаанаараа Сар шинийн баярын өдрүүдээр дүүргүүдийг шахмал түлшээр хангах шийдвэрийг гаргажээ. Сонгинохайрхан дүүрэг дэх шахмал түлшний 130 цэгийн 40-50 хувь нь түлшгүй гэсэн мэдээллийг сүүлийн 4-5 хоногт ирүүлж байгаа талаар тус дүүргийн Засаг даргын орлогч О.Ганбаатар хэлсэн байна.
Нийслэлийн хэмжээнд 300 гаруй машин шахмал түлшний түгээлтээр 24 цагаар ажиллаж байгаа бөгөөд энгийн өдрүүдэд 3200 тонн байдаг шахмал түлшний нийлүүлэлтийг баярын өдрүүдэд нэмж, энэ сарын 23-ны Бямба гариг, маргааш буюу Битүүний өдөр 4000 тоннд хүргэхээр төлөвлөжээ.