Ѳмнѳд Солонгост нэг шѳнийн дотор 142 хүн шинэ тѳрлийн коронавирусийн халдвараар ѳвчилсѳн талаар тус улсын эрүүл мэндийн байгууллагууд ѳнѳѳдѳр ѳглѳѳ /2020.02.22/ мэдээлсэн билээ. Үдээс хойш гэхэд энэ тоонд өөрчлөлт орсон бөгөөд Бямба гаригийн 16.00 цагийн байдлаар нэмж 87 хүн халдвар авсан нь тогтоогджээ.
БНСУ-д шинэ вирусын халдвар тээсэн хүний тоо 24 цагийн дотор 229 хүнээр нэмэгдсэн бөгөөд тэдний 92 нь Тэгү хотод байдаг “Шинчон Тэгү” сүмийн итгэгчид аж. Тус сүмийн итгэгч 61 настай эмэгтэй анх халдвар авснаа мэдэлгүй сүмийн цуглаанд очсоноос болж ийнхүү маш олон хүнд халдвар тараагаад байна.
Нийт халдвар авсан 433 хүний 150 гаруй Христийн сүмийн итгэгчид бөгөөд тухайн өдөр 9300 орчим хүн цуглаанд очсоны 500 гаруйгаас нь коронавирусийн шинж тэмдэг илрээд байна.