Битүүний өдрөөс эхлэн Шинийн 3-ны өдрийг дуустал нийтийн тээвэрийн автобус үйлчилгээнд гарахгүй
2020-02-22 18:091min

Нийслэлийн Онцгой байдлын комисс өнөөдөр 2020.02.22() хуралдаж байна. Хурлаас энэ сарын 23-27-н буюу Битүүний өдрөөс Шинийн 3-ны өдрийг дуустал Улаанбаатар хотод нийтийн тээвэр үйлчлэхгүй байх шийдвэрийг гаргалаа.
Цагаан сарын баярын өдрүүдэд нийтийн тээврээр үйлчлэх нь шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлж байгаа ажилд эрсдэл учруулах магадлалтай хэмээн үзэж, дээрх шийдвэрийг гаргажээ