Хэн нэгний хөрөнгө, эд зүйлсийг санаатай нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авахыг хулгайлах гэмт хэрэгт тооцно.
Цагдаагийн байгууллагад хоногт ирж буй дуудлагын 18-30 нь хулгайлах гэмт хэргийн дуудлага, мэдээлэл байдаг.
Өчигдөр Баянхонгор аймгийн цагдаагийн газарт машин дотроосоо цүнх, түрийвч, гар утсаа алдчихлаа гэх дуудлага, мэдээлэл ирсэн байна.
Иймд иргэд та бүхэн энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлж, сонор сэрэмжтэй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
#Дахин сэрэмжилье #Дахин шалгая