Говь-Алтай аймгийн Засаг дарга В.Рэнцэндоржийг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ ” Ажлын байран дээр архидан согтуурч Засгийн газрын тогтоол зөрчсөн нь тогтоогдсон. Өөрөө ч хүлээн зөвшөөрсөн. Өнөөдөр ажлаас нь чөлөөлж, орлогч нь үүрэг гүйцэтгэнэ.
Бусад асуудлаар мөрдөн байцаах ажиллагаа явагдаж байгаа. ЦЕГ-ын даргатай холбогдсон. Хоёр мэдээлэл өгсөн. Журам зөрчсөн бөгөөд баримтаар нотлогдсон буюу ЗДТГ-ын байр руу архи, согтууруулах ундаа оруулсан.
Хүн амины хэрэгтэй холбоотой асуудлаар багадаа 14 хоногийн хугацаа орно гэдгийг хэлсэн” хэмээв.
Н.БАТАА