Багануур дүүргийн нутаг дэвсгэрээс энэ сарын 17-18-нд шилжих шөнө иргэн Г-ийн 18 тооны адууг Төв аймгийн Баян сумын нутаг Тахилтын шар дэрст хэмээх газарт эзэнгүй малын саравчинд хашиж, бусдад нядалж зарахаар бэлтгэж байхад нь Багануурын Цагдаагийн хэлтсийн алба хаагчид шуурхай ажиллаж гэмт этгээдүүдийг үйлдэл дээр нь баривчилжээ.
Тийнхүү хохирогчид нь дээрх тооны адууг хүлээлгэн өгсөн байна. Гэмт хэрэгтнүүд Төв аймгийн Баянжаргалан сумын харьяат, тээврийн хэрэгсэл ашиглан үйлдэж байжээ. Иймд малчдыг байнгын хариулгатай байхыг Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтсээс сэрэмжлүүлж байна.
Багануур дүүргийн Цагдаагийн хэлтэс