Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2020 оны хяналт шалгалтын ажлын төлөвлөгөө, газрын даргын баталсан 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 02-01/30 дугаартай “Нийслэлийн нутаг дэвсгэрт байрлалтай газрын тосны бүтээгдэхүүний агуулах, хий цэнэглэх станцууд болон шинээр баригдсан шатахуун түгээх станц, автомашиныг хийгээр цэнэглэх станцуудын үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийх тухай” удирдамжийн хүрээнд Газрын тос, хийн хяналтын чиглэлээр Нийслэлийн нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байгаа нийт 10 ШТС-уудад шалгалт хийж зөрчлөө арилгах хүртэлх хугацаагаар үйл ажиллагааг зогсоож тус бүрд Зөрчлийн тухай хуулийн 7.14-р зүйлийн 2.5 заалтын дагуу торгох арга хэмжээ авч ажиллалаа. Үүнд:
- Мэргэван ХХК. СХД 34-р хороо, Орбитын эцэст байрлалтай ШТС
- Содмонгол групп ХХК. БЗД-ийн 21-р хорооны нутаг дэвсгэрт, Дарь-Эхийн зам дагуу байрлалтай ШТС
- Иргэн Ц.Нямсүрэнгийн СБД-ийн 13-р хорооны нутаг дэвсгэрт байрлалтай ШТС
- Хүрээ инвест ХХК. ЧД-ийн 11-р хороо, Хүчит шонхорын зам дагуух ШТС
- Шунхлай трейдинг ХХК. ЧД-ийн 5-р хороо, Тасганы овооны хойно төв зам дагуу байрлалтай ШТС
- Интерстандарт нефть ХХК. ЧД-ийн 7-р хороо, Хувьсгалчдын Г гудамжны зам дагуу байрлалтай ШТС
- Интерстандарт нефть ХХК. БЗД-ийн 20-р хороо, Гачууртад зам дагуу байрлалтай ШТС
- Интерстандарт нефть ХХК. БЗД-ийн 11-р хороо, Баянзүрхийн товчооны зам дагуу байрлалтай ШТС
- Интерстандарт нефть ХХК. ЧД-ийн 16-р хороо, Согоотын зам дагуу байрлалтай ШТС