Өндөр албан тушаалд ухаан билиг, авхаалж самбаагаараа, эсвэл ёс суртахууны хувьд ялгагдахааргүй хүмүүс гарч ирдэгт бид багагүй гайхдаг.
Харин үүнд гайхах явдал огт үгүй гэнэ. Энэ бол сөрөг селекцийн хууль үйлчилж байгаа нь тэр.
Энэ асуудалд сэтгэл зүйн үүднээс хариулахыг оролдъё. Зигмуд Фрейдийн үзлээр бол засаглах хүсэл нь хүчгүй байдал, хүрээлэн буй ертөнцийн өмнөх айх мэдрэмжээс бий болсон мэдрэлийн нэгэн асуудал байдаг гэнэ. “Эдүгээ бид агаарт шувуу шиг нисэж, усанд загас шиг сэлж сурсан ч нэг л зүйл дутуу байгаа нь газар дээр хүн шиг амьдрах явдал байна” хэмээн хэлсэн байдаг.
Үүний зэрэгцээ Австрийн сэтгэлзүйн шинжээч эрх мэдэлтэй хүнд хохирогч хэрэгтэй. Тэр хохирогчийг эрхшээлдээ байлгахдаа түүнтэй садомазохист хосыг үүсгэдэг.
Альфред Адлер ч бас засаглалд тэмүүлэх хүслийн ард “төгс биш байдлын айдас” гэсэн эмгэг байдаг гэж бичсэн байдаг.
Хүний сэтгэл зүй гэмтэл авснаасаа хойш, жишээлбэл байнга гутаан доромжлуулсныхаа дараа түүнийгээ нөхөх хэт механизм бий болдог нь бусдын дээр гаргах гэсэн хэрэгцээгээр илэрдэг байна. Гэхдээ Адлерын үзсэнээр ийм эрмэлзэл нь ханамжгүй байдалд хүргэж, засаглалын эрхэнд гарсан хүн өөрийнхөө бүх таагүй асуудлаа эргэн тойрондоо түгээж, шинэ асуудлууд үүсгэдэг гэжээ.
Эрих Фромын хувьд засаглалын өлсгөлөн хүчтэйдээ биш, сул байдлаас үүдэлтэй гэж үзсэн. Энэ үзэгдэл ганцаараа, өөрийн хүчээр амьдрах чадваргүй байдлаар илэрдэг. Засаглалд хэр их шунана, тэр хэрээр бусдаас хамааралтай гэсэн үг гэж хэлжээ.
Дарвины биологид хэрэглэгддэг байгалийн шалгарлын онол ч мөн манай үеийн нийгмийн системийн загварыг нарийн тодорхойлдог. Харгис хатуу өрсөлдөөний нөхцөл дэх гол зорилт бол амьд гарах явдал юм. Заримдаа ямар ч хамаагүй үнээр ингэж тэмүүлнэ. Энэ тохиолдолд хувь хүнийг шинэ нөхцөлд дасгахад саад болдог ёс суртахуун хоёрдугаарт орж, заримдаа огт илүүц зүйл болон хувирдаг.
“Сөрөг селекци” хэмээх нэр томъёог хамгийн анх хэрэглэсэн социологич Питирим Сорокин засаглалын төлөө бие хүний чанараа эвдэж байгаа хүмүүсийг “мэдрэмжийн соёл”-оо алдаж байгаатай холбосон байдаг. “Таашаал авах хэрэгцээ нь ёс суртахуун, сэтгэлзүйн тэнцвэртэй байдлыг ихээр алдагдуулдаг. Олон хүний оюун ухаан, мэдрэлийн систем асар их ачааллыг давж чадахгүй шүү дээ” гэжээ.
Мэдээж хатуу итгэл үнэмшил, ёс суртахууны зарчимтай байж л саад хаалтыг эсэргүүцэж чадна. Гэхдээ хүнд ёс суртахууны хэмжигдэхүүн байхгүй болж, эрх зүй, хэм хэмжээний тухай төсөөлөл үгүй болчихвол бусдын ашиг сонирхлыг үл тоомсорлоход бэлэн болчихдог гэж Сорокин үзжээ.
Тиймээс ч улс төрд авлигажсан албан тушаалтан, эсвэл өмнө нь гэмт хэрэгт холбогдож байсан хүмүүс албан тушаал эзэлдэг.
Нобелийн эдийн засгийн шагналтан Фридрих Хайек засаглалын төлөөх өлсгөлөнг тайлбарлахдаа ямар ч тоталитар дэглэмийн гол лоозон нь “Зорилго хэрэгслээ цагаатгадаг” гэжээ. Тэрбээр дарангуйлагчдын 3 шинжийг нэрлэсэн байна.
1. Ард түмэн хэр боловсролтой, ухаантай байна, тэр хэрээр тэднээс нэгдмэл санаа гаргах магадлал хүнд. Эндээс дарангуйлагчид ёс суртахуун, оюун ухааны түвшин муутай хүн амын давхаргаас дэмжлэг эрж, боломжтой бол нийгмийн илүү өргөн давхаргад болхи зөн, мэдрэмжээ суулгахыг хичээдэг.
2. Юманд амархан итгэдэг, дуулгавартай, ямар ч системийг хүлээн авахад бэлэн хүмүүсээс дэмжлэг авах нь дээр. Ингээд өөрийн үзлээ байнга, чангаар илтгэнэ.
3. Хүмүүс эерэг хөтөлбөрөөс илүү сөрөг хөтөлбөр дээр нэгтгэхэд амар байдаг. Тиймээс байнга гомдоллож байх хэрэгтэй
Э.МАРТ
wowavostok.livejournal.com
3 comments
Манай нийгэмд яг одоо муу хүмүүс үржх явц явагдаж байгаа юм биш үү?
Элбэгдорж , Эрдэнэ тэргүүтэй манай нөгөө хэдийг яг хэлсэн бна шүү
muu humuusiig ard tumen oorsdoo l songodog