Иргэд автомашин, орон гэр, эд зүйлсээ сайн шалгаж сэрэмжлэх хэрэгтэй байна. Тухайлбал, хөл хориотой байгаа энэ үед гадуур хөл хөдөлгөөн буурсан учраас эмнэлгийн байгууллагуудад халаасны хулгай их бүртгэгджээ.
“Дахин сэрэмжилье-Дахин Шалгая” аяны хүрээнд хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг цагдаагийн байгууллагаас авч байна. Түүнчлэн томоохон зах худалдааны төвүүдээр иргэн “Г, А,Э” нар халаасны хулгайн 21 удаагийн гэмт хэрэг үйлдэж, иргэдэд 26 сая орчим төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг гарлаа. Иймд хулгайд эд зүйлсээ алдахаас анхааруулж байна гэж Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, Цагдаагийн дэд хурандаа Б.Алтанзул хэллээ.