Улсын хэмжээнд 41685 албан тушаалтан хөрөнгө, орлогоо мэдүүллээ

2020-02-17 10:32
712-1555484644219643-25122017-1514170208-908456643-avliga1-1

Нийтийн албан тушаалтнууд албан үүргээ гүйцэтгэх явцдаа хуульд заасан хориглолт, хязгаарлалтыг баримтлан ажиллахаас гадна жил бүрийн 2 дугаар сарын 15-ны дотор өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг үнэн зөв гаргаж бүртгүүлэх үүрэгтэй. Энэ жил улсын хэмжээнд 41685 албан тушаалтан 2019 оны хөрөнгө, орлогоо мэдүүлжээ.

Хоёрдугаар сарын 15-ны 00 цагт хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлэг бүрдүүлэлтийн програм хаахад нэг хүн ХОМ-ээ бүртгүүлээгүй байна. Тэгвэл Авлигатай тэмцэх газарт шууд мэдүүлэх үүрэгтэй төрийн өндөр болон бусад 283 албан тушаалтан бүгд хөрөнгө орлогоо мэдүүлжээ.