Гудамжинд нус, цэр, тамхины ишээ хаясан 200 иргэнийг торгоод байна

Нийслэлийн Хэвлэл, мэдээллийн төвд Нийслэлийн онцгой байдлын газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн эрүүл мэндийн газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

Нийтээр цагаан сар тэмдэглэхгүй болсонтой холбоотойгоор нийслэлийн гэр хорооллын гудамжуудаар явган эргүүлүүд гаргаж, хяналт тавьж ажиллахаар болсныг нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Мөн нийслэлийн Засаг даргын үүрэг болгосны дагуу Зөрчлийн тухай хуулийн дагуу гудамжинд нус, цэр, тамхины ишээ хаясан иргэдийг торгож буй бөгөөд өнгөрсөн долоо хоногт нийт 200 иргэнийг торгоод байгаа аж.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн