Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өчигдөр үүрэгт ажлаа хүлээлгэн өгч байгаагаа мэдэгдлээ.  Тамгаа хүлээлгэн өгсөн З.Энхболд одоо АН-аа бараадах бөгөөд УИХ-ын сонгуулийн ажил руу эргэлт буцалтгүй орох бололтой.

Ажлаа хүлээлгэн өгөхдөө тэр зүгээр ч нэг мэдэгдэл хийсэнгүй. Нэгэн цагт АН дотор нэг фракц болж, бүх асуудлыг нэг амьсгалаар шийддэг байсан Ч.Сайханбилэг нарын улстөрчид рүү зүү шидлээ. Тэрбээр: Ч.Сайханбилэг иргэншил хүсээд гадаадын хуулийн компанид хандсан. Мөн манай энд байгаа Элчин сайдын яаманд хандсан. Ч.Сайханбилэг ирээд шалгуулаад үнэн зөвөө олчих хэрэгтэй гэсэн зүү шиг хурц мэдэгдлийг хийсэн байгаа.

Ч.Сайханбилэг зүгээр суусангүй. Өнөөдөр өөрийн цахим хуудастаа “Нэг масктай нөхөр Ордны тайганаас Намын тайган болж буухдаа санаагаар унасан уу, сайхан халхавч хийхээр шийдсэн үү, бэлдсэн асуултаар овоо гүтгэв” хэмээгээд иргэншлээ өөрчилж, эх орноо хэзээ ч худалдахгүй гэсэн мөрүүдийг тэмдэглэн үлдээжээ.

Харамсалтай нь З.Энхболд ЕТГ-ын хаалгыг хаахдаа Ерөнхийлөгч Х.Баттулгын 62 хувьтай байсан рейтингийг 8 хувь руу унагаж өгөөд явж байна. Энэ нь Х.Баттулга, түүний улстөрчийн нэр хүндэд томоохон эрсдэл бий болгосон гэсэн үг юм. З.Энхболдыг Төрийн ордноос явсанд олон хүн талархаж байгаа ч хамгийн их айж байгаа хүмүүс нь АН-ын болж хувирчээ. З.Энхболдын сургаар энэ намынханд одоо үйлээ үзэж, үсээ зулгаах нь гэсэн түгшүүрийн дохиотой өдрүүдийг угтаж эхлээд байна.

By updown

11 thoughts on “Төрийн ордон: 62 хувьтай байсан Ерөнхийлөгчийн рейтингийг 8 хувьтай болгож өгөөд З.Энхболд явлаа”
    1. bitgii hudlaa ataarh,tamgiin gazriin dargad ymar erh medel ,bolomj baidgiig jinhene utgaar ni haruulj ogson,urd baisan garuud odon ,temdeg shagnal garduulah zarlig todii erh medeltei baisniig,ajlaa hiij chadval UIH hemjeenii erh medel baidgiig haruulsan,ochson gazar,hiisen ajil bolgonoo tos,shuusiig ni gartal 100% hiideg toriin ih har hundee, mongol tani -guigeer orshin togtnohod hetsuu boljee,ta tum nasalj eh ornoo hudaldagsad,shudrag bus yvdaltanguudtai temtseh temtseldee ulam ih amjilt gargahiig egel jiriin mongol ard tumniihee omnoos husie

  1. Saixanbileg xiisen um gej uy baigaa um be?
    Z.Enxbold bol xiisen umai xelex ygtei jinxene uls torch gedgiig ard tvmen bvgd medne. Minii xvndetgej yabdag uls torch mon.

  2. Сайн уу
    Бид Францын санхүүжилтийн бүлэг тул санхүүгийн бэрхшээлтэй хүмүүст хувь хүмүүсийн хоорондох зээлийг санал болгодог.
    Та бол сайхан зан чанартай, шударга, өгөөмөр нэгэн юм.
    Өр төлбөрөө барагдуулах, төлбөрөө төлөх эсвэл агуу бизнес эхлүүлэхэд танд зээл хэрэгтэй юу?
    Бид 5,000-1,000,000 еврогийн хоорондох зээлийг санал болгодог бөгөөд хүссэн дүнгийн хувьд жилийн 3% -ийн хүүтэй жилийн хүүтэй байдаг.
    Хэрэв та хувийн зээл хайж байгаа бол
    Бидэнтэй холбоо бариарай: doresrodriguez17@gmail.com

    Бид танд талархаж байна

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн