Увс аймгийн Онцгой комисс хуралдаж, дараах шийдвэрийг гаргасан байна. Коронавирусээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд аймгийн хэмжээнд:

– Архи согтууруулах ундааг 15 цагаас хойш худалдан борлуулах, түүгээр үйлчлэхийг хориглох

– Баар, караокены үйл ажиллаагааг зогсоох, ресторан, гуанз, зоогийн газрууд 20:00 цаг хүртэл ажиллах

-Сурагчдыг гадуур сэлгүүцэхгүй байх, олон нийтийн газраар хүүхэд дагуулж явахгүй байх, энэ асуудалд эцэг эхчүүд болон цагдаагийн байгууллага хяналт тавьж ажиллах

-Захирамж зөрчиж үйл ажиллагаа явуулж байгаа төлбөрт тоглоомын төвүүдийн үйл ажиллагааг зогсоох, хариуцлага тооцох

-Цагаан сар тэмдэглэхгүй байх, аймаг, сум дамжин золголт хийхгүй байх

-Гандан, хийдүүд ном хурж олон нийтийг цуглуулахыг хориглох

– Эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээ, эм эмнэлгийн хэрэгсэл тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангаж ажиллах, шаардагдах санхүүгийн асуудлыг шийдвэрлэх

– Вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, нөхцөл байдлын талаарх албан ёсны, үнэн бодит мэдээ мэдээллийг мэргэжлийн байгууллагаас авч олон нийтийн мэдээллийн хэрэгслээр нэвтрүүлэх

– Нийтийн тээврийн хэрэгсэл автобус, онгоцоор зорчигчдод бүртгэл судалгаа хийж, халдвар хамгааллын дэглэмийг сахиулах, халууныг үзэж хэмжих

– Хилийн хяналтыг сайжруулах, тандалт судалгааг эрчимжүүлэх зэрэг арга хэмжээг авч, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах үүрэг чиглэлүүдийг өглөө.

Увс аймгийн ЗДТГ

By updown

14 thoughts on “Өдрийн 15:00 цагаас хойш архи, согтууруулах ундаа худалдаалахыг хориглолоо”
  1. buruu um bishuu baar tsengeeni gazaraa l haana bz arhi bol uuruu ymar ngen nyun baketerig yctgah ecerguutehtei uh cain shuu tiim ychiraac gargacn shiidveree ergen ng harval zugeer baihaa

  2. Архины үйлдвэрүүдийг бүгдийг нь хаах хэрэгтэй. Хамаг гай дуудагч хар ус

    1. Яг тийм хаах хэрэгтэй. Төр гэж байдаг бол энэ үйлдвэрүүдэд хязгаарлалт хийх цаг нь болсон

  3. Архийг ийм үед бүүр худалдаалахгүй болчуул яасын бол Яг амьдрал дээр Уул уурхай амарцан зарим сайхан хүмүүс нь сөйхан амарч чадаж л бгаа бх лдаа Манай хүн л уугаад зогсоож өгхгүй хамраас нь нус цэр нь дийлдэхгүй үнэн муухай бна Ийм хүнийг цагдаад хэлнэ нэг өдөр авч яваал эрүүлжүүлээд гомдолтой гэвэл цаашин авч явчих гээд гомдолгүй гэвэл Зөрчилийн хууль 100000 гаар торгоод ар гэр үнэн хэцүүдэж бнаа над шиг ийм эмэгтэйчүүд гэр бүлүүд өшөө бас их л бгаа бх даа Төр засаг минь иймэрхүү хэцүүгээс хэцүү зүйлд анхаарал хандуулж өгөөч нөгөө вирус орж ирдэг юм бол иймэрхүүчүүд үр хүүхэд өчнөөн хүмүүст халдаахаар 1 р т бна шүү

  4. ene gai daguulsan xar arxiig bvgdiig ni ustgald oruulaacheeee ene xvnii amidrald gai bolj bna bvx arxnii vildweriig xaagaach ene ymar xeregtei yum be olon ailiig svirvvlj bna olon xvniig xagatsuulj bna sh deee

    1. Тийм шүү. Манайх шиг цөөхөн ард түмэнд архи, бар , пабаас хэрэггүй зүйл алга. Архинаас болж хэдэн гэр бүл салж, хэдэн хүүхэд өнчирёюч үлдэж байгааг таашгүй.

  5. Архийг огт худалдаалмааргүй байна шүү дээ. Биeэ хянах чадваргүй согтуу хөлчүү хүмүүс л нян бактeр дамжуудна шүү дээ. Улс даяараа хоригломоор байна аа.

  6. Архи яах вэ аливаа юмыг хорих тусам гаардаг. Тэгж байхаар айл өрх албан байгууллага гудамж талбайн ариутгал сайн хийгээч

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн