2020-02-14 10:131min014

Өдрийн 15:00 цагаас хойш архи, согтууруулах ундаа худалдаалахыг хориглолоо

734bbe87c6fb1e36dab3376fec151ae4_x3

Увс аймгийн Онцгой комисс хуралдаж, дараах шийдвэрийг гаргасан байна. Коронавирусээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд аймгийн хэмжээнд:

– Архи согтууруулах ундааг 15 цагаас хойш худалдан борлуулах, түүгээр үйлчлэхийг хориглох

– Баар, караокены үйл ажиллаагааг зогсоох, ресторан, гуанз, зоогийн газрууд 20:00 цаг хүртэл ажиллах

-Сурагчдыг гадуур сэлгүүцэхгүй байх, олон нийтийн газраар хүүхэд дагуулж явахгүй байх, энэ асуудалд эцэг эхчүүд болон цагдаагийн байгууллага хяналт тавьж ажиллах

-Захирамж зөрчиж үйл ажиллагаа явуулж байгаа төлбөрт тоглоомын төвүүдийн үйл ажиллагааг зогсоох, хариуцлага тооцох

-Цагаан сар тэмдэглэхгүй байх, аймаг, сум дамжин золголт хийхгүй байх

-Гандан, хийдүүд ном хурж олон нийтийг цуглуулахыг хориглох

– Эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээ, эм эмнэлгийн хэрэгсэл тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангаж ажиллах, шаардагдах санхүүгийн асуудлыг шийдвэрлэх

– Вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, нөхцөл байдлын талаарх албан ёсны, үнэн бодит мэдээ мэдээллийг мэргэжлийн байгууллагаас авч олон нийтийн мэдээллийн хэрэгслээр нэвтрүүлэх

– Нийтийн тээврийн хэрэгсэл автобус, онгоцоор зорчигчдод бүртгэл судалгаа хийж, халдвар хамгааллын дэглэмийг сахиулах, халууныг үзэж хэмжих

– Хилийн хяналтыг сайжруулах, тандалт судалгааг эрчимжүүлэх зэрэг арга хэмжээг авч, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах үүрэг чиглэлүүдийг өглөө.

Увс аймгийн ЗДТГ