Баян-Өлгий аймгийн иргэний шинжилгээний хариу сөрөг гарч коронавирусийн халдваргүй болох нь батлагдлаа

2020-02-14 09:41
60f7b40868a2faa53d7dee71be22f63b0f0d834b

Тус аймагт сэжигтэй тохиолдлоор бүртгэгдсэн иргэний шинжилгээний хариу сөрөг гарч, шинэ коронавирусын халдваргүй болох нь батлагдлаа.

Тэрбээр өнгөрсөн нэгдүгээр сараас хоёрдугаар сарын хугацаанд БНХАУ-ын Эрээн, Бээжин болон Замын-Үүд, Улаанбаатар, Ховд, Булганы Сансар, Ховдын Дарив, Баян-Өлгий аймаг гэсэн маршрутаар зорчиж явсан байна.

Мөн сүүлд Баян-Өлгий аймагт очих үедээ “Халуурч, ханиалгах, толгой болон булчин өвдөх, гүйлгэх” гэсэн зовиуртайгаар эрүүл мэндийн байгууллагад хандан, улмаар холбогдох үзлэг шинжилгээнд хамрагдан тусгаарлагджээ.

ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ