Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын талаар цаг үеийн мэдээлэл хийлээ. ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл “БНХАУ-д коронавирусийн өвчлөл 15346 тохиолдлоор нэмэгдсэн. Нас баралт 253 тохиолдлоор нэмэгдэн 671 хүн эдгэрч гарсан.

Шинэ коронавирусийн халдварын тархалт өндөр хэвээр байна. БНХАУ-ын бүх нутагт буюу 33 мужид халдвар бүртгэгдсэн. Өвчлөл огцом нэмэгдсэн нь лабораторийн түргэвчилсэн оношилгоог хэрэгжүүлж эхэлсэнтэй холбоотой. Өөрөөр хэлбэл өвчтөний нэгдүгээр хавьтлыг шуурхай шинжилгээнд хамруулж эхэлсэн байна. ДЭМБ-аас өвчний халдвараас илүү цуурхал аюул дагуулж байгааг хэлсэн. 

Мөн түүнчлэн Баян-Өлгийн нэг тохиолдлын тухай хэлэхэд, тэрээр 1 сарын 10-нд Эрээн рүү гарсан. Нэгдүгээр сарын 12-нд Эрээнээс цааш яваад хоёрдугаар асрын 2-нд Эрээнд буцаж ирсэн. Тэндээсээ Бээжин яваад хоёр хоносон. Эргээд хоёрдугаар асрын 4-нд Бээжингээс Эрээнд ирээд, 5-нд Монгол руу хилээр 48 хүнтэй автобусаар орж ирсэн.

Замын-Үүдэд 3 хонож, Улаанбаатарт ирээд 2 хоносон. 7-нд Улаанбаатар-Ховдын 40 хүнтэй автобусаар явсан. Тэр автобус замдаа Булганы Сансар, Ховдын Дарвид хооллосон. Тэр хүн Ховдод очоод 2 хоног зочид буудалд байсан. Тэндээсээ цаашаа Баян-Өлгий аймаг руу 4 хүний хамт таксигаар явсан. Баян-Өлгийд очсон хойноо тэрээр халуурч, ханиалгаж, толгой өвдөн, булчин өвдөж, гүйлгэж байна гэсэн зовууртай эрүүл мэндийн нэгдсэн эмнэлэгт ирж тусгаарлагдсан.

Тухайн иргэн энэ бүх зовиур, явсан замаа мэдээлэхгүй байна. Бид түүнийг Баян-Өлгий аймаг руу хүргэсэн таксины жолооч хамт автобусанд явсан 40 хүнийг нэрээр нь хайж олж байна.  Зөвхөн нэг тохиолдолд Ховд, Говь-Алтай, Баян-Өлгий, Булган, Дорноговь, Төв аймгийн бүх аймгийн эрүүл мэндийн салбарууд ажиллаж байна. Иргэдийг өөрсдийнхөө хариуцлагаа ухамсарлаж байх тал дээр хатуу анхаарах хэрэгтэй байна.

ДЭМБ-аас маш их анхааруулж байгаа зүйл бол улс орон бүр маш нягт хамтарч ажиллах хэрэгтэй. Ингэж ажиллахгүй бол хоцорно гэдэг мэдээлэл өгөөд байхад бид хариуцлагагүй байгаагаа засах хэрэгтэй байна. Халдвар гарсан голомт руу битгий яв, амны хаалт тогтмол хэрэглэ, гараа байнга угаа, ариутга гэж зөвлөж байна.

By updown

One thought on “Баян-Өлгийн аймагт тусгаарлагдсан иргэн Эрээнээс ирээд зургаан аймаг дамжин явжээ”

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн