2020-02-11 16:351min00

Маргаашаас ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна

blizzard-1024x576

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр маргааш буюу 12-нд Архангай, Булган, Завхан, Увс, Хөвсгөл аймгийн нутгаар, 13-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 14-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 15, 16-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.

Салхи 13-нд ихэнх нутгаар, 14-16-нд  говь, талын нутгаар 13-15 м/с хүрч ширүүснэ.

Иймд зам даваа гүвээ хаагдаж, халтиргаа гулгаа үүсэж болзошгүйг онцгойлон анхааруулж байна. Түүнчлэн

  • цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах,
  • Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих,
  • Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж,  малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.