Шинэ коронавирусийн тархалт хурдацтай тархаж байна. Азид дөрөвхөн улсад коронавирус илрээгүй байгаагийн нэг нь манайх. Гэхдээ манай улсын өндөр эрсдэлтэй орнуудын нэгд эрэмбэлэгдэж буй. Ерөнхийдөө энэ вирусийн өвчлөл, голомт манай улсыг тойрон бүсэлчихсэн. Ийм цаг үед халдвараас урьдчилан сэргийлэх нь иргэний, мөн иргэдээ хамгаалах нь төрийн үүрэг. Бас иргэд төрдөө туслах үүрэгтэй. Энэ нь хувийн хэвшлүүд халдвараас сэргийлэх аргуудыг өөрсдөө нэвтрүүлж, ажилчдаа хамгаалах нь хүндээ оруулж буй том хөрөнгө оруулалт, төрд тусалж буй том хувь нэмэр. Энэ хүрээнд МАК-аас эхлээд том компианууд ажилчдаа нэг сарын хугацаатай цалинтай чөлөө олгон үлгэрлэж байна. Харамсалтай нь энэ сайн жишээг нэвтрүүлэх нь цөөхөн байх шиг. Хэрвээ нийт ажилтандаа цалинтай чөлөө олгож чаддаггүй, болдоггүй юмаа гэхэд хамт олон дотроо байгаа жирэмсэн эмэгтэйчүүддээ цалинтай чөлөө олгохыг уриалж байна. Тэр хүн хоёр хүний амь тээж яваа. Дээр нь жирэмсэн хүн элдэв өвчлөлд өртөмхий. Эмнэлгийн зүгээс жирэмсэн эхийг өдөрт 1-2 цаг хэвтэж амрах, ачаалал ихтэй ажил хийхээс зайлсхийхийг зөвлөдөг. Эдийн засаг, нэг өдрийн орлогооос үнэтэй амь гэж үгүй. Тиймээс бүх ажилчиддаа цалинтай чөлөө олгодоггүй юмаа гэхэд жирэмсэн эхчүүддээ цалинтай чөлөө олгохыг уриалж байна.