Өмнөд хөршид шинэ төрлийн коронавирусын халдвар дэгдэж, халдвар Хятадаар тогтохгүй олон оронд тархаад байгаа. Вирусыг далайн гаралтай амьтан, сарьсан багваахай гэх мэтээс үүссэн байж болзошгүй гэсэн таамаглал гарч эхэлсэн ч энэ мэдээ одоохондоо цуурхал төдий байгаа юм.
БНХАУ-д халдварт вирус тарж эхэлсэнтэй холбоотойгоор тус улсаас импортоор хүнсний бараа бүтээгдэхүүн авдаг улс орнууд ялангуяа далайн гаралтай түүхий эдийг экспортлох асуудлаа зогсоосон байгаа. Монгол Улс ч энэ төрлийн экспортыг хориглоод байгаа юм.
Гаднаас далайн гаралтай түүхий эд оруулж ирдэг иргэн, аж ахуйн нэгж цөөхөн байдаг юм байна. Тэд засаг, хавч, наймаалж хүнсийг импортоор оруулж ирдэг аж. Ямар ямар аж ахуйн нэгж ямар бүтээгдэхүүн экспорлодог вэ. Энэ тухай мэдээллийг хүснэгтээр харуулья.
Эдгээр бүтээгдэхүүн нь Монгол Улсад хязгаарлагдмал тархалттай хүнсний бүтээгдэхүүнд тооцогддог. Нөгөө талаар олон улсад тархах магадлалтай, нийгмийн эрүүл мэндэд аюул учруулах эмгэг төрүүлэгчийн тоонд багтдаг тул тусгай хорио цээр тавьж, лабораторийн шинжилгээнд хамруулдаг юм. Мөн хилээр нэвтрүүлэх тохиолдолд тусгай зориулалтын эсвэл тоноглосон тээврийн хэрэгслээр тээвэрлэдэг.
1 comment
export importoo holiod bicheed bna holiod bna Manaih hezee ch export hiideggui