Хятадын Сычуань мужид H5N6 шувууны ханиад дэгдлээ гэж тус улсын Хөдөө аж ахуйн яамнаас мэдээлжээ. Шувууны ханиад Наньчун хотын тойргийн фермеес илэрсэн аж. Ферм 2 497 шуюуу байснаас 1 840 нь халдвар авч үхжээ. Нутгийн засаг захиргаанаас халдварт өвчнийг тархахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч 2,26 мянга гаруй гэрийн шувууг устгалд оруулжээ.
Хятадын Хунань мужид хоёрдугаар сарын 2-нд шувууны H5N1 ханиад бүртгэгдсэн. Энэ муж бол шинэ төрлийн коронавирусийн дэгдэлтийн голомт болсон Хубэй мужтай хиллэдэг юм байна.
Шувууны ханиад бол А хүрээний вирусээр үүсгэгддэг хурц халдвар өвчин юм. Энэ ханиад чичрүүдэс хүрэх, 38 градус хүрч халуурахас эхэлж, толгой, булчингаар өвдөх, хоолой өвдөх шинж тэмдэг ажиглагддаг. Усархаг шингэн суулгалт өгч, олон удаа бөөлжих ч магадлалтай.
Өвчтөний биеийн байдал түргэн муудаж, 2-3 хоногийн дараа нойтон, цустай ханиалгах, амьсгаадах шинж тэмдэг илэрнэ. Үүний дараа амьсгалахад хүнд болж, элэг, бөөр, тархинд нөлөөлнө. Шувууны ханиад амархан хүндэрч, нас бардгаараа аюултай юм.