Нийслэлийн Налайх дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Ажигана группийн харьяа Оргио ХХК-ийн тахианы байранд өнгөрсөн баасан гарагт гал гарч, 12725 дэгдээхэй шатсан байна.
Гал гарсан байр 4х12 метрийн хэмжээтэй бөгөөд дуудлага тухайн өдрийн 09:08 цагт онцгой байдлын албанд очжээ. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 6.5 км зам туулан 09:16 цагт очиж 40 минут ажиллаж унтраасан байна.