Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийж байна.
Гашуун сухайттай хиллэдэг Халиун гэдэг газар шинэ коронавирусын хоёр сэжигтэй тохиолдол оношлогдсон байна. Тиймээс Гашуун сухайтад эмнэлгийн бэлэн байдал ханган амралтын өдрүүдээр ажиллажээ. Халиут гэдэг газар нь Манай хилээс цааш 100 гаруй км-т байдаг аж. Эрээн хот маань бас онц байдалд шилжин ажиллаж байгаа энэ үед биднээс ч гэсэн бэлэн байдалд ажиллахыг илүү шаардаж байна гэж Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Д.Нарангэрэл анхааруулж байлаа.
ДЭМБ-ын ажилтан н.Ариунтуяа: Хоёрдугаар сарын 10-ны 08:00 цагийн байдлаар дэлхийн 25 улсад шинэ коронавирусийн 4,550 тохиодол бүртгэгдсэн. Халдвар шинээр гарсан улс орон байхгүй. Сэжигтэй тохиолдол болон халдвар авсан байж болзошгүй эрсдэлтэй хүмүүс ихсэж байна. Харамсалтай нэг зүйл нь нас баралтын тоо буурахгүй байгаа ба одоогийн байдлаар нийт 910 нас баралт бүртгэгдээд байна. БНХАУ-д гэхэд 6,492 хүнд өвчтөн байна гэсэн мэдээлэл ирсэн