“Алтан унжлагат” хэмээх гал тахиа жилийн Сар шинийн баярт зориулсан хүчит 256 бөхийн барилдаанд Монгол Улсын отгон аварга Ч.Санжаадамба найм давж түрүүллээ. Ч.Санжаадамба аварга Сар шинийн барилдаанд гурав дахь удаагаа түрүүлээд байгаа нь энэ. Үзүүрт Ховд аймгийн харъяат, аймгийн арслан О.Хангай үлдсэн. Тэрээр мөн Сар шинийн барилдаанд хоёр дахь удаагаа үзүүрлээд байна. Их шөвөгт Б.Гончигдамба, Ц.Содномдорж нар шалгарлаа.