НӨАТ-ын буцаан олголт өнөө өглөөнөөс эхлэн иргэдийн дансанд орж эхэллээ. 2019 оны НӨАТ-ын буцаан олголтод 148 тэрбум төгрөгийг татвар төлөгчдөд эргүүлэн олгох бөгөөд энэ нь өнгөрсөн жилээс 26 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн хэмээн Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлж байсан юм.