Коронавирусын халдвар дэлхийн зах зээл дээр олон төрлийн түүхий эдийн үнэ ханш буурахад нөлөө үзүүлж байгаа талаар томоохон мэдээний агентлагууд мэдээлж эхэллээ. Үүний нэг нь газрын тосны үнэ. АНУ-Хятадын худалдааны харилцаа хэвийн болж байгааг дагаад алгуур өсөж байсан Брент маркийн нэг баррель нефтийн үнэ вирусийн тухай мэдээлэл анх цацагдаж байсан 1 дүгээр сарын 20-доор 65 доллар байсан бол одоо 55 доллароос доошилжээ.
Лондоны металлын бирж дээр зэсийн үнэ унаж, 14 хоногийн хугацаанд онн нь тонн нь 1.9% -иар буурч 5 722 долларт хүрчээ. Зэсийн тээвэрлэлт Хятадад зогссон зарим уурхай бэрхшээлтэй тулгарсан гэж эдийн засгийн шинжээчид үзсэн байна.
Хятадын Засгийн газрын шинжээчдийн таамаглаж байгаагаар, шинэ төрлийн вирусийн тархалт 2 дугаар сарын эхэн ба дунд үед оргилдоо хүрснээр тус улсын ДНБ-ний өсөлт энэ оны эхний улиралд 1 хувиар саарах төлөвтэй байна. Ийнхүү дэлхийн хоёрдахь том эдийн засгийн өсөлт удааширч байгаа нь газрын тосны үнэд шууд нөлөөллөө. Тодорхой хэлбэл, Хятадад нефтийн хэрэглээ 20 хувиар буурчээ.