“Дэлхийн дулааралтай тэмцэх хамгийн оновчтой арга зам нь нүүрстөрөгчийн ялгаруулалтад татвар ногдуулах” гэж Олон Улсын Валютын Сангийн тэргүүн Кристалина Георгиева мэдэгдлээ.
Дэлхийн эдийн засагт учирч байгаа цаг ууртай холбоотой эрсдэлийг бууруулахын тулд Олон Улсын Валютын Сан судалгаа шинжилгээ хийх, бодлогын зөвлөгөө өгөх зэргээр дэмжиж, энэ ажлаа идэвхжүүлж байна. Олон Улсын Валютын Сангийн тэргүүний мэдээлснээр Чили, Колумб, Өмнөд Африк зэрэг улс хамгийн сүүлд нүүрстөрөгчийн ялгаруулалтад татвар оноох ажлыг хэрэгжүүлж эхэлжээ.
Мөн БНХАУ нүүрстөрөгчийн арилжааны систем нэвтрүүлэх гэж байна. Хэдий тийм боловч ийм төрлийн татвараас болгоомжилж байгаа улс илүү олон байгаа аж. Жишээ нь: Францын Ерөнхийлөгч Эммануэль Макроны санаачилгыг “Шар хантаазтан”-ууд хүчтэй эсэргүүцсэн юм.
Эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн байгууллагын энэ долоо хоногт танилцуулсан судалгаагаар “Нүүрстөрөгчийн татвар нь сөрөг талтай ч хөдөлмөр эрхлэлтэд үзүүлэх нийт нөлөө нь төдийлөн сөрөг биш” гэж дүгнэжээ.
М.Золбоо
Bloomberg.mn