– Өнөөдөр буюу 2020 оны хоёрдугаар сарын 7-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –

ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР

10:00 цагт: 2020 оны нэгдүгээр сарын Гадаад худалдааны урьдчилсан гүйцэтгэл, хилийн хөдөлгөөний мэдээ, коронавирусийн халдвартай холбоотойгоор гаалийн байгууллагаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл хийнэ. Мөн хилийн боомтууд дээр ажиллаж байгаа гаалийн ажилтнуудад зориулан бусад байгууллагуудаас амны хаалт, гар ариутгагч хандивлана. Утас: 99145985

НИЙСЛЭЛИЙН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ТӨВ

10:00 цагт: Хот байгуулалт, хөгжлийн газраас барилгын улирал эхэлж байгаатай холбогдуулан хэвлэлийн хурал хийнэ. Утас: 99054943

ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ

11:00 цагт: Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн асуудлаар мэдээлэл хийнэ. Утас: 99179899

ХЭВЛЭЛИЙН ХҮРЭЭЛЭН

11:00 цагт: “Үндэсний шуудан” сониноос “Элэг бүтэн Монгол”-ын луйвар буюу лабораториудын мөнгө угаалт” нийтлэлийнхээ хүрээнд гаргалгаа, шийдэл эрж редакцын уулзалт хийнэ. Утас 99763656

АРДЧИЛЛЫН ӨРГӨӨ

11:00 цагт: Ардчилсан намаас цаг үеийн асуудлаар мэдээлнэ. Утас: 91020880

ТӨРИЙН ОРДОН

11:00 цагт: УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос 2019 оны намрын ээлжит чуулганы ажлын тайлангаа танилцуулна.

11:30 цагт:  УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос 2019 оны намрын ээлжит чуулганы ажлын тайлангаа танилцуулна.

ҮНДЭСНИЙ МЭДЭЭЛЛИЙН ТӨВ

11:30 цагт:  Иргэд Үндсэн хуулийн цэцэд хандсан талаараа мэдээлэл хийнэ.

ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ

12:00 цагт: Төрийн ёслолын албаны дарга асан Ч. Батжаргалын “Эрхэм төрийн ёс-хүнд Эевэрүү хүний жудаг-их” номын нээлт болно.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн