О.Баасанхүү: С.Ганбаатарын 10 тэрбум төгрөгийг МАХН ямар дансаар авах юм?

УИХ-ын гишүүн О.Баасанхүү мэдээлэл хийж, МАХН-аас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн С.Ганбаатарыг яагаад дэмжихгүй байгаа вэ гэдэг шалтгаанаа тайлбарлав. Сонгуулийн тухай хуульд өөр улс төрийн намын харьяалалтай хүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэсэн заалт бий. Хэрвээ С.Ганбаатар ХҮН намаасаа гарч МАХН-д элссэн бол тэрийг нь баталгаажуулсан бичиг байх ёстой.
Би бол С.Нарангэрэл, Ч.Эрдэнэчулуун зэрэг нийгэм, улс төрд танигдсан хүмүүсийг нэр дэвшүүлэх бодолтой байсан. Төрийн байгууллага босоо тогтолцоотой, дарга үүрэг өгөөд доод тушаалын албан хаагчид биелүүлж байгаа бол ойлгоно. Улс төрийн нам даргын үзэл бодлоор шийдвэр гаргах биш хамтын шийдвэр гаргах ёстой. Гэвч МАХН ийм шийдвэр гаргасангүй.
С.Ганбаатартай би олон ярьсан. С.Ганбаатараас МАХН-ын даргын нэр дэвшигчээс нэхэж байгаа 10 тэрбум төгрөгийг хаанаас, яаж гаргах гэж байгаа юм. Гаргахаар бол МАХН тэр мөнгийг ямар дансаар авах гэж байгаа вэ зэрэг олон зүйлийг асуух гэсэн ч нэр дэвшихгүй гэж мэдэгдсээр байгаад ийм шийдвэр гаргаж байна. МАХН энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд оролцож чадахгүй байх нөхцөл үүсэх вий гэж санаа зовниж байна хэмээн мэдэгдэв.