2020 оны хоёрдугаар сарын 4-ний өдрийн байдлаар 28 улсад 24,550 хүн халдвар авсан бол 492 хүн нас барж, 907 иргэн эдгэсэн хүн эдгэрсэн байна
Үүсгэгч нь тодорхойгүй уушгины хатгалгаа өвчин урд хөршид гарсан талаарх мэдээллээр эхэлсэн шинэ төрлийн коронавирусийн түүх ийн өрнөөд байна.
- 2019 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр анхны энэ төрлийн вирус илэрсэн бөгөөд Хятадын Ухань хотын далай болон зэрлэг амьтдын худалдааны захаас гарсан гэж үзэж буй.
- Ямар амьтнаас халдварласан нь тодорхой бус байгаа ч могой эсвэл сарьсан багваахай гэж таамаглаж байна.
- Вирус нь амьтнаас хүнд халдахаас гадна хүнээс хүнд халдаж байгаа нь тодорхой болсон.
- Халдварлахдаа агаар дуслын замаар хамар, аманд вирус орох байдлаар халдахын зэрэгцээ нүдэнд вирус орсон тохиолдолд мөн адил халдвар авч байна.
2003 онд гарч байсан SARS-тай харьцуулахад коронавирус нь тархалтын хувьд өргөн хүрээг хурдацтай хамарч байгаа ч үхэлд хүргэх тохиолдол нь гурван дахин бага буюу 3%-тай байгааг мэргэжилтнүүд хэлж байгаа юм.